БИДНИЙ ТУХАЙ

Монголын тал нутгийн сүр хүч, өв соёл, гүн утга бэлгэдлийг урлагийн бүтээл болгон мөнхжүүлэх эрхэм зорилгоор бид 2012 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Манай урлаачид уламжлалт гар урлалын нарийн арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой төгс хослуулж, мөнгөн бүрмэл, тансаг хийц бүхий дахин давтагдашгүй бүтээлүүдийг урлан бүтээдэг. Бүтээл бүр нь зүгээр нэг бэлэг дурсгал бус Монголын түүх, соёл, утга бэлгэдэл, ур хийцийн нандин илэрхийлэл юм.

АЛСЫН ХАРАА

Бид зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүүтэйгээр Монголын түүх, үнэт зүйлсийг орчин үеийн хэрэглэгчдийн мэдрэмжид нийцсэн хэлбэрээр илэрхийлж, үе дамжин хадгалагдах үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг.

Цаашид бид олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, Монголын өвийг тансаг хэрэглээний шинэ стандарт болгон түгээсэн, хэрэглэгчдийн сэтгэлд гүн гүнзгий хоногшсон брэнд болон хөгжихийг зорьж байна.

БҮТЭЭЛИЙН ТҮҮХ

Манай бүтээл бүр монгол уран барималчийн гараар бүтдэг бөгөөд дараа нь тухайн барималаа чулуун хуванцараар бэхжүүлж, зэс болон мөнгөн бүрэлтээр бүрж дээд зэрэглэлийн өнгөлгөө хийдэг.


Ийнхүү гар урлал, нарийн технологийн хослолоор дахин давтагдашгүй бүтээл төрдөг. Манай бүтээгдэхүүн нь өнгөө алдахгүй, ус чийгэнд тэсвэртэй бөгөөд цаг хугацаанд үнэ цэнэ нь улам тодордог.